Шууд Chart

Швейцарт бүх нийтийн санал хураалтаар уур амьсгалыг хамгаалах хууль батлав

2023-06-19 12:37:05

Швейцарын сонгогчид ням гарагт уур амьсгалыг хамгаалах шинэ хуулийг дэмжсэн санал хураалгажээ. 2050 он гэхэд байгальд хор хөнөөлгүй улс болох зорилтыг энэ хууль дэвшүүлж байна.

Швейцарын иргэдийн олонх нь 2050 он гэхэд агаар мандалд нүүрстөрөгчийн давхар исэл ялгаруулалтыг тэг түвшинд хүргэх зорилтыг дэмжсэн санал хураалгажээ. Социологийн судалгааны “Жи-Эф-Эс дот Берн” /gfs.bern /  хүрээлэнгийн мэдээгээр, санал хураалтад оролцогсдын 58,3 хувь нь дэмжсэн санал өгсөн байна. Үүнээс гадна 78,5 хувь нь 2024 оноос үндэстэн дамнасан корпорацууд доод тал нь 15 хувийн татвар төлдөг болгохыг дэмжжээ. Гэхдээ бүх нийтийн санал хураалтын эцсийн дүн өнөөдөртөө багтаж гарах юм байна. Уур амьсгалд хортой хог хаягдлын хэмжээг 2040 он гэхэд, 1990 оны үзүүлэлттэй харьцуулахад 75 хувиар бууруулах ёстой болж байна. Парламентаар хэдийн батлагдсан энэ хуулийг баруун төвч консерватив үзэлт Швейцарын Ардын Нам үнийн огцом өсөлт дагуулна хэмээн эрс шүүмжилж байгаа юм байна. Мөн бүх нийтийн санал хураалт явуулахаар хангалттай тооны гарын үсэг цуглуулсан гэж мэдэгдэж байна.

Үүний өмнө, энэ оны гуравдугаар сарын 30-нд Европын парламент болон Европын Холбооны гишүүн орнууд 2030 он гэхэд европын хамтын нийгэмлэгийн хэмжээнд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр ашиглалтыг хоёр дахин шахам нэмэгдүүлж, 42,5 хувьд хүргэх заалт бүхий хэлэлцээр байгуулсан юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Швейцарт бүх нийтийн санал хураалтаар уур амьсгалыг хамгаалах хууль батлав  
Үзсэн: 1058 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй