
АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, Хятадын Гадаад харилцааны сайд Чинь Ган нар хоёр талын харилцаа хурцадмал байгаа энэ үед яриа хэлэлцээг үргэлжлүүлэх болно гэдгээ нотоллоо. Тэд ням гарагт Бээжинд уулзалт хийжээ.
Ерөнхийлөгч Жо Байдений засаг захиргаанаас Хятадад айлчлал хийсэн анхны төлөөлөгч нь Блинкен болж байна. Блинкен, Чинь Ган нарын 7 цаг хагасын турш хийсэн уулзалтын явцад нээлттэй, үр бүтээлч яриа хэлэлцээ өрнөсөн гэж АНУ-ын төрийн департаментын мэдээлэлд дурджээ. Тэд хоёр талын яриа хэлэлцээг үргэлжлүүлэхээр тохирсны зэрэгцээ Чинь Ган, харилцан таатай үед Вашингтонд айлчлах Блинкений урилгыг хүлээн авсан байна. Үүний зэрэгцээ хоёр тал хоорондоо байр суурийн ихээхэн зөрүүтэй байсан талаар Төрийн департаментын өндөр албаны төлөөлөгч сэтгүүлчдэд ярьсан боловч илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. Хятадын Гадаад хэргийн сайд Чинь Ган Тайваний сэдвийг Хятадын суурь эрх ашгийн төв, басхүү Хятад-АНУ-ын харилцаанд гол эрсдэл учруулж байгаа асуудал гэж мэдэгджээ. АНУ-ын төрийн департаментын төлөөлөгчийн мэдэгдсэнээр, Блинкен Хятадын гадаад бодлогын тэргүүн Ван И-тэй өнөөдөр уулзах төлөвлөгөөтэй байгаа юм байна. Харин Хятад улсын дарга Ши Жиньпинтэй уулзах эсэх нь гол анхаарал татсан асуудал болж байна.
АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга, БНХАУ-ын Гадаад харилцааны сайд нар яриа хэлэлцээг үргэлжлүүлэхээр тохиров | ||
Үзсэн: 973 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.