
Дэлхийн агаарын дундаж температур 7-р сарын 3-нд түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ.Энэ үзүүлэлт 19-р зууны сүүлийн хагасаас ажиглалт явуулж ирсэн түүхэнд хамгийн өндөр нь болсныг АНУ-ын судлаачид мэдээлжээ. Ингэж хэт халахад нөлөөлж байгаа шалтгаануудад, Эль-Ниньо байгалийн үзэгдэл, нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаруулалт болон хүлэмжийн хийг эрдэмтэд нэрлэж байна. Өнгөрөгч 6-р сар мөн одоогоор бүртгэгдсэн хамгийн халуун 6-р сар болжээ.
АНУ-ын Цаг Уурын үндэсний төвийн эрдэмтдийн тогтоосноор, 7-р сарын 3-нд дэлхийн агаарын дундаж температур 17.01 градуст хүрч 2016 оны 8-р сард бүртгэгдсэн 16.92 градусын дээд үзүүлэлтээс давсан байна. Энэ оны эхнээс эх газрын болон далайн усны температурын өсөлт судлаачдын санааг зовоож байгаа юм. Хаврын улирал ердийнхөөс дулаан болж өнгөрсөн Азийн олон орон болон Испанид хэт халж, тэр дундаа Их Британитай хил залгаа Хойд тэнгисийн эрэг орчмын усанд бүр ажиглагдаад байдаггүй температурын өсөлт үүсээд байгаа юм.
Дэлхийн өнцөг булан бүрд, тухайлбал БНХАУ-ын зарим нутгуудаар өнгөрөгч долоо хоногт 35 градус давж халсан бол АНУ-ын өмнөд нутгуудаар мөн ялгаагүй аагим халуун цаг агаартай байгаа юм байна.
Дэлхийн агаарын дундаж температур 7-р сарын 3-нд түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ | ||
Үзсэн: 1070 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.