
Өмнөд Солонгосын арми Хойд Солонгосын сүйрсэн хиймэл дагуулын үлдэгдэл хэсгүүдийг далайгаас гарган судалсны эцэст пуужинд ямар нэгэн цэргийн зориулалттай эд анги байгаагүй гэж дүгнэжээ.
Умард Солонгос уг хиймэл дагуулыг 5-р сарын 31-нд хөөргөсөн боловч тээгч пуужингийн хөдөлгүүрт асуудал гарсны улмаас Шар тэнгист унасныг зарлаж байсан юм.
Өмнөд Солонгосын арми баруун эргийн усанд унасан хиймэл дагуулын гол эд ангиудыг олж ил гарган цуглуулж дууссанаар эрлийн ажиллагаа нь өндөрлөснийг Лхагва гарагт мэдэгдлээ. Өнгөрөгч сард мөн пуужингийн зарим эд ангийг олж ил гаргасан юм.
Албаны хүний мэдээлэлд, тухайн хиймэл дагуулд цэргийн тагнуулын хиймэл дагуулын зориулалттай аливаа эд анги суурилуулаагүй болох нь Өмнөд Солонгос болон АНУ-ын шинжээчдийн дүгнэлтээр нотлогдсон гэдгээс өөр нарийн мэдээлэл одоогоор өгөөгүй байна. Уг хиймэл дагуулын үлдэгдэлд камер суурилуулсан байсан тухай Өмнөд Солонгосын “Ёнхап” агентлаг мэдээлсэн юм.
Умард Солонгосын цэргийн тагнуулын хиймэл дагуулын хоёр дахийг удахгүй хөөргөнө гэж өмнө нь мэдэгдсэн. Пхеньян дэлхий орчмын тойрог замд алсдаа нэгээр тогтохгүй хиймэл дагуул хөөргөх болно гэж бас мэдэгдэж байсан юм. Өмнөд Солонгос болон АНУ-ын арми нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байна.
БНСУ-ын цэргийнхэн Умард Солонгосын хиймэл дагуулын үлдэгдлийг цуглуулж дуусжээ | ||
Үзсэн: 556 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.