Шууд Chart

Нидерланд улс хичээлийн үеэр гар утас ашиглахыг хориглолоо

2023-07-06 15:01:37

Энэхүү хориг нь оюутан, сурагчдыг анхаарал сарних зүйлгүй хичээлдээ анхаарахад нь туслах зорилготой юм. Боловсролын сайд болон сургуулиуд, холбогдох байгууллагууд энэхүү шийдвэрийг хүлээн зөвшөөрчээ. Нидерландын засгийн газрын зүгээс гар утас, таблет, ухаалаг цаг зэрэг цахилгаан хэрэгслийг хүндэтгэн үзэх шалтгаангүй бол хичээлийн цагаар хэрэглэхийг хориглож байна. Энэ нь сурахуйн үйл явцыг сатааруулахаас сэргийлсэн зорилготой юм. Нидерланд улсын Боловсролын сайд энэхүү хориг 2024 оны 1-р сарын 1-ээс үйлчилнэ гэж мэдэгджээ. Харин тухайн хичээл дижитал мэдлэг чадварыг дэмжих агуулгатай, эсвэл аливаа үйлдлийн бэрхшээл юм уу эрүүл мэндийн шалтгаанаас болж цахилгаан хэрэгсэл ашиглах ёстой тохиолдолд энэ хориг үйлчлэхгүй байж болно гэсэн байна.

Гар утас хэдийгээр бидний амьдралын салшгүй нэгэн хэсэг боловч хичээл, анги танхимд ашиглах нь ёс зүйгүй юм гэж Боловсролын сайд үзжээ.

“Сурагчид хичээлдээ төвлөрч, суралцах таатай орчноор хангагдсан байх ёстой. Гар утас анхаарал сарниулдаг нь шинжлэх ухаанаар нотлогдсон. Үүнээс бид сурагчдыг хамгаалах ёстой юм” гэж тэрээр байр сууриа илэрхийлсэн байна.

Нидерландын сургуулиуд өөр өөрсдийн гэсэн гар утсыг хориглох арга төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж болох боловч 2024 оны зун гэхэд дээрх шийдвэрийг ямар нэгэн байдлаар биелүүлээгүй нөхцөлд хуулийн дагуу хариуцлага хүлээнэ гэдгийг мөн нэмж мэдэгджээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Нидерланд улс хичээлийн үеэр гар утас ашиглахыг хориглолоо  
Үзсэн: 602 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй