
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский БНТУ-д айлчилж, Ерөнхийлөгч Реджеп Тайип Эрдогантай уулзаж, хэлэлцжээ.
Тэд хоёр талт уулзалт хэлэлцээнийхээ дараа хэвлэлийн бага хурал хийж, хэд хэдэн чухал сэдвийн хүрээнд ярилцсан тухайгаа мэдээллээ.
БНТУ-ын Ерөнхийлөгч Реджеп Тайип Эрдоган баасан гарагт Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй уулзаж, хамтарсан хэвлэлийн бага хурал хийх үеэрээ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тун удахгүй мөн Турк улсад айлчлах болно гэж мэдээлжээ.
Мөн тэрбээр ОХУ, Украин хоёрын дунд олзлогсдыг солилцох тухай хэлэлцээний талаар мэдээлэл авсан байгаа гэдгээ хэлээд энэ талаар хоёр талтай яриа хэлэлцээ хийсэн гэдгийг ч онцоллоо.
Тэрбээр мөн Турк улс Орос, Украины мөргөлдөөнийг олон улсын эрх зүйн үндсэн дээр хэлэлцээрийн замаар зохицуулахын тулд "Хамгийн их хүчин чармайлт гаргасан" улс юм хэмээн тодорхойлжээ.
Харин Володимир Зеленскийн хувьд Украиныг НАТО-д элсүүлэх асуудлаар Европын улс орны удирдлагуудтай уулзаж буй цуврал уулзалтынхаа хүрээнд ийнхүү Турк улсад айлчилж байгааг хэвлэлүүд онцолжээ.
Ирэх долоо хоногт Литвийн нийслэл Вилниус хотноо НАТО-гийн удирдагчдын уулзалтын үеэр Украин цаг нь ирэхээр тус эвсэлд нэгдэнэ гэдгийг дахин бататгах төлөвтэй байна гэж олон улсын хэвлэлүүд уламжилжээ.
Володимир Зеленский БНТУ-ын Ерөнхийлөгчтэй уулзжээ | ||
Үзсэн: 601 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.