
Шанхай хотноо зохион байгуулагдаж байгаа Дэлхийн хиймэл оюун ухааны технологи хөгжүүлэгчдийн цуглаан дээр Робот үйлдвэрлэл болон хиймэл оюун ухааны бүтээлээрээ танигдсан БНХАУ-ын технологийн компани болох “Fourier Intelligence” хүн дүрст роботынхоо сүүлийн үеийн загваруудыг танилцууллаа. Энэхүү арга хэмжээнд 400 гаруй үйлдвэрлэгч оролцож байна.
Шанхайд төвтэй энэ компани нь ирэх жилүүдэд эрчимтэй өсөх зах зээлийн боломжуудыг эрэлхийлэхээр робот үйлдвэрлэлд хүч үзэж эхэлжээ.
Тус компани нь хамгийн сүүлийн үеийн үйлдлийн системтэй "GR-1" гэдэг роботыг зах зээл дээр сурталчилж байгаа гэж компанийн зүгээс мэдээллээ.
"GR-1" робот нь үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглаж болдог, хүн асрах, нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэх чадвартай, шинжлэх ухааны хайлтууд хийх боломжтой, ахуйн зориулалтаар ашиглах боломжтой гээд маш олон чадваруудтай юм байна.
Уг робот нь 1.65 м өндөр, 55 кг жинтэй, хөл хэсэгтээ 300 хүртэлх нано мэдрэгчтэй, цагт 5 км хүртэл хурдлах боломжтой, 50 кг-ын хэмжээтэй объект өргөж даах чадалтай гэнэ.
"Fourier Intelligence" компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Алекс Гу энэ роботыг ирээдүйд аж үйлдвэрийн салбарын голлох хэсэг болгох зорилготой гэж мэдээлж байна.
Бионик бүтэцтэй, хүнтэй адил харагддаг энэ робот нь хоёр хөл дээрээ явж, бартаа саадыг тойрч, эгц газар луу өгсөж, уруудаж чаддагаас гадна цахилгаанд тэсвэртэй гэж мөн тэмдэглэсэн байна.
Усаар цэнэглэгддэг системтэй нь харьцуулахад "GR-1" робот нь их хэмжээгээр үйлдвэрлэхэд хямд төсөр, бага эрчим хүч зарцуулдаг учраас байгаль орчинд ээлтэй сонголт мөн гэж компанийн зүгээс хэлж байна.
Автоматаар хариулдаг "ChatGPT" хиймэл оюун ухааны үйлдлийн системийг суурилуулж өгсөн учраас өөр зүйл хийж байхдаа хүнтэй харилцах боломжтой юм байна.
Мөн аж үйлдвэрийн салбараар зогсохгүй гамшгийн үеийн аврах ажиллагаанд энэ роботыг ашиглах хэтийн зорилготой гэжээ.
Шанхайн үзэсгэлэнгийн үеэр хиймэл оюун ухаантай, хүн дүрст роботуудыг танилцуулав | ||
Үзсэн: 609 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.