Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын 60 ажилтан, 16 машин механизмтайгаар Энхтайваны нүхэн гарцны усыг тасралтгүй 78 цаг, Амартүвшин хорооллын усыг 10 цаг соруулж, насост худгийн гарах шугамыг буудуулж онгойлгон, хэвийн ажиллагаанд орууллаа.
Нүхэн гарцаас 19-р хорооллын арын зам хүртэлх замыг даралттай усаар угаасан байна.
Баянмонголы хорооллын нүхэн гарц, Сэлбийн далан дээрх насост худгуудын эвдрэл гэмтлийг бүрэн засварлаж, цахилгааны асуудал шийдэгдсэний дараа ажиллахад бэлэн болгожээ.

| Энхтайваны нүхэн гарц нээгджээ | ||
| Үзсэн: 721 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.