Шууд Chart

З.Мэндсайханы хурдан шарга шүдлэн торгон жолоогоо өргүүллээ

2023-07-10 16:32:12

Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын шүдлэн насны морьдын уралдаан өнөөдөр Хүй долоон худагт боллоо.

Үндэсний их баяр наадмын хурдан шүдлэн насны морьдын уралдаанд газар газраас ирсэн 192 шүдлэн уралдуулахаар бүртгүүлснээс 75 хүлэг шандас сорин уралдсан.

Үүнээс Ховд аймгийн Мянгад сумын З.Мэндсайханы хурдан шарга үрээ төрийн их баяр наадамд түрүүлж, аман хүзүүнд Сонгинохайрхан дүүргийн 21-р хорооны Партизаны Пунцагбалжирын хурдан хар үрээ хурдалж, гуравт Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Ч.Энхбат сартай хүрэн  шүдлэн, айргийн дөрөвт  Говь-Алтай аймгийн Халиун сумын харъяат Г.Жавхлантөгсийн хээр үрээ, айргийн тавд Төв аймгийн Заамар сумын уяач  Ч.Уламбаярын буган халтар хурдаллаа.


З.Мэндсайханы хурдан шарга шүдлэн торгон жолоогоо өргүүллээ  
Үзсэн: 1079 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй