Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан хязаалан насны мориор эхэлсэн.
Цагдаагийн байгууллагын алба хаагчид Хүй долоо худагт зохион байгуулагдаж буй Соёолон, Даага насны хурдан морины уралдааны үед Гэр бүл, хүүхэд, залуучууд, хөгжлийн газар, Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн яаралтай тусламжийн төвтэй хамтран унаач хүүхдийн аюулгүй байдлыг шалгах, хангуулах, хурдан морины уралдааны үед унасан, буусан хүүхдэд эмнэлгийн анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлэх, хурдан морины нас, сэрвээгээр хасагдсан унаач хүүхдэд хяналт тавих, Хүй долоо худаг орчим эцэг, эх, асран хамгаалагч нараасаа төөрсөн хүүхдийг эрэн сурвалжлах, олж тогтоох, эцэг, эх, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгөх ажлыг хэрэгжүүлж ажиллаж байна.
Уяач та бүхэн уралдаанч хүүхдээ эрүүл мэндийн үзлэг оношилгоонд хамруулж, найм болон түүнээс дээш насны хүүхдээр хурдан морио унуулж, хүүхдэд аюулгүй хувцас хэрэглэл өмсүүлж ирэхийг анхааруулж байна.
Эх сурвалж: ЦЕГ-ын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс
| Уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг хангая! | ||
| Үзсэн: 316 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.