"Монголын эдийн засгийн чуулган 2023" хоёр дахь өдрөө үргэлжилж, УУХҮ-ийн яам хоёр салбар хуралдаан зохион байгууллаа. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар "Ашигт малтмалын салбарыг сайжруулах орон зай" хэлэлцүүлэгт панелистаар оролцож, салбарт баримталж буй бодлого, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.
Тэрээр салбар яамнаас Ашигт малтмалын салбарын хөгжлийн төлөвлөлтийг сайжруулах ажлын хүрээнд геологийн суурь судалгааны ажилд онцгойлон анхаарч, олон улсын дэвшилтэт технологи, арга аргачлалаар судалгааны ажил хийлгэж, ашигт малтмал, байгаль орчин, хөдөө аж ахуй, хот төлөвлөлт зэрэг салбар дундын цогц мэдээллийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Мөн салбарын хууль эрх зүйн орчныг сайжруулах үүднээс Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хөрөнгө оруулалт татах, хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлэх зарчмын хүрээнд боловсруулж, хэлэлцүүлэн УИХ-д өргөн барихад бэлэн болоод байна.
Төрийн нийтийн өмч болох ашигт малтмалын үнэ цэнийг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний экспортыг ил тод, нээлттэй болгох, дэмжих зорилгын хүрээнд уул уурхайн зарим бүтээгдэхүүнийг биржээр арилжаалж эхэлсэн. Биржийн арилжааны үр дүнд бодит үнэ тогтож экспорт нэмэгдсэн. Цаашлаад аж ахуйн нэгжүүд биржээр тогтсон бодит үнээс АМНАТ-аа төлдөг байх зарчимд шилжинэ хэмээн салбар хуралдааны үеэр дурдлаа.
Эх сурвалж: УУХҮЯ
| Монголын эдийн засгийн чуулган өндөрлөлөө | ||
| Үзсэн: 460 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.