ЗГХА Ойн газрын зүгээс ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг тасралтгүй явуулсаар байгаа билээ. Энэ ажлын хүрээнд Архангай, Өвөрхангай аймгуудад тэмцлийн ажлыг өрнүүлэх бэлтгэл ажил хийгдлээ.
Архангай, Өвөрхангай аймгуудын зарим сумдын ойн санд авиа микробиологийн аргаар ойн хөнөөлт шавж болох Эгэл бийрэн сүүлт эрвээхэйн (Orgyia antiqua L.) хүрэнцэртэй тэмцэх ажилд хэрэглэгдэх Bacillus thuringiensis var kurstaki омгоор үйлдвэрлэсэн бактерийн био бэлдмэлийг хүлээн авлаа.
Гэрээ байгуулсан “Эм И Си Ти Эс” ХХК нь гэрээний хугацаанд багтаан бактерийн био бэлдмэлийг ЗГХА Ойн газрын Дамбадаржаа дахь МУЦ-ийн агуулахад хүлээлгэн өглөө.

Эх сурвалж: Ойн газар
| Ойн хөнөөлт шавжтай тэмцэх бактерийн био бэлдмэлийг хүлээн авлаа | ||
| Үзсэн: 293 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.