Шууд Chart

Шарга халзан үрээг аман хүзүүдсэнээр тооцлоо

2023-07-11 11:25:29

Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний их баяр наадмын Шүдлэн насны уралдаанд морь бариачийн алдаатай үйл ажиллагаанаас болж, будлиан үүссэн.

Тодруулбал, Шүдлэн насны морьдын уралдаанд Ховд аймгийн Мянгат сумын харьяат Загджавын Мэндсайханы шарга халзан түрүүлсэн гэж байгаа ч маргаан дагуулаад байгаа морьд түрүү болон аман хүзүүнд орж ирэх явцад морь бариач өмнүүр нь орж будилаантуулсан тул дахин нягтлаж шудрагаар шийдэх, ёс зүйгүй үйлдэл гаргаж уралдааныг будилаантуулсан бариачид хариуцлага тооцож, шүдлэн насны уралдаанд аман хүзүүдсэн Дундговь аймгийн Луус сумын харьяат хар шүдлэнг түрүүлүүлж, шарга халзан үрээг аман хүзүүдүүлэх үүргийг Хурдан морины салбар хорооны дарга Д.Ганхуягт үүрэг болголоо гэж Монгол Улсын Шадар сайдын ажлын албанаас мэдээллээ.


Шарга халзан үрээг аман хүзүүдсэнээр тооцлоо  
Үзсэн: 4948 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-07-11 11:46
Юун аман хүзүү вэ хасах заалттай шдээ
Хаха [127.0.0.xxx] 2023-07-11 11:34
Шаа л даа хар үрээ түрүүлсэнг би ч харсан чи ч харсан бид бүгдээрээ харсан 2т орсон шарга үрээг 1т орсон гэсэн шийдвэрийг дахин нягталж 2 орсон болохыг нотлтв гэж бич л дээ сохор г.гнүүд дээр дооргүй хүний үгээр ажлаа хийх юм даа Үндэснийх нь тв сайт ингэж шадар саадын цүнх баригчдын үгээр духлаа шааж байхаар өөрийнхөөрөө бич л дээ
Зочин [127.0.0.xxx] 2023-07-11 11:32
Дундговь Луус сум
д [127.0.0.xxx] 2023-07-11 11:31
аман хүзүүдсэн ч гэх шиг угаасаа түрүүлсэн ш дээ

Бидэнтэй нэгдээрэй