Үндэсний их баяр наадмын Их насны морины уралдаан эхлэхэд бэлэн болоод байна.
Их насны морь унах хүүхдүүд бүртгэлээ хийлгэж байгаа юм.
Өмнө жилүүдтэй харьцуулахад уралдаанч хүүхдийг эрсдэлд оруулж болох эд зүйл өгч явуулах нь багассан хэдий ч урт бүс, урт ташуур, станц, гар утас зэргийг уралдаанч хүүхдэд өгч явуулж байгаа зөрчил гарч байна. Мөн уралдаанч хүүхдийн зарим хувцас хангалтгүй үдээстэй кэт, пүүз, оймсгүй шагай ил гаргасан гутал өмсүүлж хүүхдийн аюулгүй байдлыг бүрэн хангаагүй зөрчил гарч байна.
Иймээс уяач та бүхэн уралдаанч хүүхдээ эрүүл мэндийн үзлэг оношилгоонд хамруулж, найм болон түүнээс насны хүүхдээр хурдан морио унуулж, хүүхдэд аюулгүй хувцас хэрэглэл өмсүүлж ирэхийг анхааруулж байна.
Эх сурвалж: Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
| Их насны морь унах хүүхдүүд бүртгэлээ хийлгэж байна | ||
| Үзсэн: 508 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.