Шууд Chart

Могойд хатгуулахаас болгоомжил

2023-07-13 11:14:16

Mанай оронд  дөрвөн овог, долоон төрөлд хамаарагдах есөн төрлийн могой байдаг. Есөн зүйлийн могойноос дөрвөн зүйл нь хортой. Үлдсэн таван төрөл нь хоргүй. Амьсгал боогдуулж мэдрэл гэмтээдэг хортой могой байхад цусны улаан бөөмийг задалж үхэлд хүргэх хортой нь ч бий. Могойн хорны найрлага янз бүр учир амьд биетэд үзүүлэх нөлөө үр дагавар нь харилцан адилгүй.

Хоргүй  могойд  хазуулсан ч ноцтой байж болох бөгөөд энэ нь харшлын урвал буюу халдвар үүсгэдэг гэдгийг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс мэдээлж байна.

Иймд могойд хатгуулсны дараа дараах анхны тусламжийг үзүүлээрэй.

Үүнд:

  • Яаралтай тусламж  дуудаж, яаралтай эмчилгээг цаг алдалгүй хүргэх
  • Тайван байлгаж,  хөдөлгөөнийг хязгаарлах
  • Идэх, уух зүйлсийг хориглох хэрэгтэй.


Могойд хатгуулахаас болгоомжил   
Үзсэн: 764 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй