Шууд Chart

Голын усанд суусан хоёр автомашиныг татан гаргалаа

2023-07-13 15:54:08

Өвөрхангай аймгийн Хужирт сум Дулаан 6 дугаар баг Манти гүүр гэдэг газар голын усанд суусан 2 автомашиныг Эрэн хайх аврах бүлгийн алба хаагчид ажиллаж татан гаргалаа.

Үргэлжлэн орсон борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэж байгаа тул иргэд голын эрэг дагуу амарч зугаалахгүй байж эрсдэл бүхий газарт нутаглах айл өрхүүд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, автомашинтай зорчих бол баталгаат зам, гүүрээр явж голын ус гатлахгүй байхыг Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.


Голын усанд суусан хоёр автомашиныг татан гаргалаа  
Үзсэн: 516 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй