Говьсүмбэр аймгийн нутгаар сүүлийн 4 өдөр үргэлжлэн орсон усархаг борооны улмаас тус аймгийн Баянтал сумын 2-р багийн нутаг Агуйт-Наран-Элгэн хоорондын 559-р км-ийн 5-р зуут, 569-р км-ийн 1-р зуутад байрлах төмөр замын далан үерийн усанд угаагдсан тул 2023 оны долоодугаар сарын 13-ны өдрийн 11 цаг 30 минутаас тус хэсгийн галт тэрэгний хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлаад байна.
Үүссэн нөхцөл байдлын улмаас 2023 оны долоодугаар сарын 13-ны өдрийн Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн зорчигчийн 276-р галт тэрэг, Улаанбаатар-Сайншанд чиглэлийн зорчигчийн 286-р галт тэрэг, Айраг-Бор-Өндөр чиглэлийн зорчигчийн 610-р галт тэрэгний аяллыг тус тус цуцалж, тасалбарын үнийг 100 хувь буцаан олгож байна. Үерийн улмаас угаагдсан замыг сэргээн засаж, галт тэрэгний хөдөлгөөнийг нээх ажлыг УБТЗ-ын зүгээс шуурхай зохион байгуулж байна гэж Улаанбаатар төмөр зам ХНН-ээс мэдээллээ.

| Төмөр замын далан үерийн усанд угаагдсан тул галт тэрэгний хөдөлгөөнийг түр хязгаарлалаа | ||
| Үзсэн: 1826 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.