
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо, усархаг бороо үргэлжлэн орж гол, мөрөн, нурууд хүчтэй үерлэж авто зам, гүүр эвдэрч зорчих хөдөлгөөнд саад учирч байна.
Өвөрхангай аймгийн аялал жуулчлалын бүс нутгаар хүчтэй аадар бороо орсны улмаас зам, гүүр эвдэрч, усны түвшин эрс нэмэгдэн аюултай нөхцөлд хүрсэн тул иргэд, олон нийтийг аялал зугаалгаар явахгүй байх, замд яваа зорчигчдыг аюулгүй байдлаа хангаж, хөдөлгөөнд болгоомжтой оролцохыг зөвлөж байна.
Тодруулбал Онги гол Уянга сумын орчим үерийн аюултай түвшинг 25 см-ээр, Арвайхээр сумын орчим, үерийн аюултайтай түвшинг 7 см давж үерлээд байна. Цаашид улам нэмэгдэх төлөвтэй байна.
Мөн Орхон гол Бат-Өлзий сумын орчим үерийн аюултай түвшинг 26 см-ээр, Хархорин сумын орчим үерийн аюултай түвшинг 12 см давж үерлээд байна.
Хөгшин Орхон гол Хархорин сумын орчим үерийн аюултай түвшинг 23 см давж үерлээд байна. Зэгстэй гол Өлзийт сумын орчим үерийн аюултай түвшинг 2 см давж үерлэсэн байна хэмээн Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
ӨВӨРХАНГАЙ: Аялал жуулчлалын бүс нутгаар хүчтэй аадар бороо орж, үерийн аюултай нөхцөл үүссэн байна | ||
Үзсэн: 359 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.