Шууд Chart

Онгийн гүүрээр том оврын тээврийн хэрэгслээр зорчихгүй байхыг анхааруулж байна

2023-07-13 17:54:47

А0301 дугаартай Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн 414,7 кт-т орших Онгийн гүүр үерийн улмаас гүүрийн үзлэг хийх боломжгүй байгаа тул тус гүүрээр Том оврын тээврийн хэрэгсэл зорчих хөдөлгөөнийг хаагаад байна.

Тус гүүр нь их засвар орох шаардлагатай гүүр бөгөөд 1978 онд ашиглалтад орсон 166,5 м урттай төмөр бетон гүүр юм.

Иймд тус чиглэлд Том оврын тээврийн хэрэгслээр зорчихгүй байна уу гэж Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас мэдээллээ.


Онгийн гүүрээр том оврын тээврийн хэрэгслээр зорчихгүй байхыг анхааруулж байна  
Үзсэн: 1315 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй