Шууд Chart

Үерлэсэн гол нуурын ус руу автомашинаар гатлах оролдлого хийхгүй байхыг анхааруулж байна

2023-07-13 18:23:37

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо, усархаг бороо үргэлжлэн орж гол, мөрөн, нуурууд хүчтэй үерлэж хот хоорондын автозам, гүүр эвдэрч зорчих хөдөлгөөнд саад учирч байна.

Иймд:

Хөдөө орон нутгийг зорьж буй иргэд, тээвэрчид үерлэсэн гол нуурын ус руу автомашинаар гатлах оролдлого хийхгүй байх,

Үeрийн ус автоазам, гүүрийн суурийг гэмтээж, сэтэлсэн байдаг тул эрсдэлтэй алхам хийлгүй хүлээцтэй байж аюулгүй байдлаа хангаж зорчихыг нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.


Үерлэсэн гол нуурын ус руу автомашинаар гатлах оролдлого хийхгүй байхыг анхааруулж байна  
Үзсэн: 379 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй