Шууд Chart

Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-163 см-ээр эрс нэмэгдэж аюултай түвшинд хүрээд байна

2023-07-14 12:29:16

Ойрын өдрүүдэд орсон борооны улмаас өнөөдрийн байдлаар голуудын усны түвшин өмнөх өдрөөсөө 10-163 см-ээр эрс нэмэгдэж аюултай түвшинд байгаа тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна!

Хангай нурууны зүүн хойт хажуугаас эхтэй Орхон гол Бат-өлшзий сум орчим усны түвшин  аюултай түвшин 33 см давж үерлэж байгаа бол Хархорин сумын орчим усны түвшин аюултай түвшинээс 175 см давж үерлэж байна.       

Хангай нурууны өврөөс эхтэй Онги гол  Уянга  сумын орчим усны түвшин аюултай түвшинээс 11 см давж үерлэж байгаа бол Онги гол Арвайхээр сумын орчим усны түвшин аюултай түвшинээс 15 см давж үерлэж байна.      

Хангай нурууны өвөр хажуугаас усжих Таац гол Нарийнтээл сумын орчим  усны түвшин үерийн түвшинг 17 см давж үерлэж байна.       

Сангийн далай нуураас эхтэй Зэгстэй гол Өлзийт сум орчим усны түвшин аюултай түвшинд хүрч үерлэж байна. Хөгшин-Орхон гол  Хархорин сумын орчим усны түвшин аюултай түвшинээс 31 см давж үерлэж байна.

Эх сурвалж: Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газар

 


Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-163 см-ээр эрс нэмэгдэж аюултай түвшинд хүрээд байна  
Үзсэн: 575 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй