Шууд Chart

АНУ-д хэт халалт гамшгийн түвшинд хүрчээ

2023-07-14 15:19:46

Сүүлийн өдрүүдэд цаг агаарын онц ноцтой үзэгдлүүд дэлхий өнцөг булан бүрд ажиглагдах боллоо. Тэр дундаа хэт халалт, хуурайшилт олон оронд аюулын харанга дэлдэж байна. Тухайлбал, энэ сард АНУ-ын хэд хэдэн мужид хэт халалт үргэлжлэх төлөвтэйг цаг уурын албанаас сэрэмжлүүлж, иргэд дор бүрнээ бэлтгэлтэй байхыг анхааруулж байна.

АНУ-ын хүн амын тал хувь нь буюу 115 сая хүн хэт халалт болж буй бүсэд амьдарч байна гэж үндэсний цаг уурын албанаас мэдэгдэж байна. Тус улсын өмнөд хэсэгт оршдог Аризона мужийн Финикс хотод л гэхэд сүүлийн 13 хоногийн турш агаарын хэм цельсийн 43 градусаас буусангүй. Өөр олон хотод ч мөн агаарын хэм 38 градусаас дээш халах төлөвтэй байна. Өнгөрөгч Пүрэв гарагт үндэсний цаг уурын албанаас Невада, Оклахома, Техас, Калифорни гэсэн өмнөд нутгийн дөрвөн мужид хэт халуун үргэлжилнэ гэж анхаарууллаа. Ерөнхийдөө АНУ-ын өмнөд хэсэг буюу экватортой ойр оршдог мужуудад аагим халуун өдрүүд үргэлжлэх төлөвтэй байна.

Иймд, мэргэжилтнүүд иргэдийг гадаа хэт халж байгаа үеэр гадагш аль болох гарахгүй байх, шингэн зүйл сайн уух, шингэний дутагдалд хүргэж болзошгүй архи согтууруулах төрлийн ундаа, кофе зэргийг хэрэглэхгүй байх, гэрийн тэжээвэр амьтад болон бага насны хүүхдийг тээврийн хэрэгсэлд үлдээж явахгүй байхыг анхааруулж байна.

АНУ-ын эмгэг судлалын төвөөс гаргасан судалгаагаар АНУ-д жилд дунджаар 700 орчим хүн хэт халуунаас болж нас бардаг гэсэн тоо гарсан байна. Невада мужийн Лас Вегас хотод гэхэд ирэх Ням гарагт 47 хэм хүрч халах төлөвтэй байгаа нь 1942 оны 7-р сард бүртгэгдсэн хамгийн өндөр халалтаас давсан тоо юм. Техас мужийн Эль Пасо хотод сүүлийн 27 өдөр тасралтгүй 37 градусаас багагүй агаарын хэмтэй байна. Финикс хотод орон гэргүй хүмүүст зориулж сэрүүхэн байрлах газар бэлдэж өгч, мөн ганцаараа амьдардаг өндөр настнуудад тусламж үзүүлэхээр сайн дурынхан ажиллаж байгаа юм байна. Мөн тус хотод хэт халалтыг бууруулах хөтөлбөрийн хүрээнд хэдэн мянган цэвэр усны хуванцар савыг ашиглалтаас гаргажээ. Хэт халуунд өртөж байгаа бас нэгэн эмзэг хэсэг бол амьтны хүрээлэнгийн амьтад. Хэдийгээр эдгээр амьтдын зарим нь халуун цаг агаарт байгалиасаа зохилдсон байдаг боловч өнөөгийн энэ онц нөхцөл байдалд хүмүүсээс онцгой анхаарал тусламж шаардлагатай байгаа юм. Амьтны хүрээлэнгийн ажилчид амьтдад шингэнийг мөс хэлбэрээр, хоол хүнсийг нь хөлдүү хэлбэрээр өгөх байдлаар хэт халууныг давахад нь тусалж байна гэж мэдээллээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ-д хэт халалт гамшгийн түвшинд хүрчээ  
Үзсэн: 789 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-08-08 10:33
Хараал идсэн Америкаа гэж мөн ч олон орны байгалийн баялгийг тонон дээрэмдэж дайн самуунд автуулан цус нулимсанд хутгасан даа. Одоо ч Украйн Орос хоёрыг хооронд нь алалцуулаад байж байна,
Hurungutnii Niigem bol Nugel [127.0.0.xxx] 2023-07-15 08:50
Gej bga Buh sain zuilstei zurchilddug. + Mod taritsgaa buyn uild gg

Бидэнтэй нэгдээрэй