“Тогтвортой хөгжил-2030” хөтөлбөрийн Статистикийн хамтын ажиллагаа, чадавхыг бэхжүүлэх дээд түвшний бүлгийн 31 дэх удаагийн уулзалт 2023 оны долоодугаар сарын 13-нд боллоо.
Энэ үеэр ҮСХ-ны дарга Б.Батдаваа Статистикийн хамтын ажиллагаа, чадавхыг бэхжүүлэх дээд түвшний ажлын хэсгийн гишүүнээр улиран сонгогдлоо.
Үндэсний Статистикийн Хороо нь тус ажлын хэсгийн гишүүнээр 2015-2017, 2017-2019 онд сонгогдон ажиллаж байсан юм.
Уулзалтын үеэр НҮБ-ын Статистикийн комисс болон НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн хэрэг эрхлэх газраас гишүүн улс, орнуудад хандан “Дэлхийн дата форум”-ыг зохион байгуулахыг уриаллаа. Энэхүү форумыг ирэх 2026 онд тав дахь удаагаа зохион байгуулахаар төлөвлөж байна.
Эргэн сануулахад, “Дэлхийн дата форум” өнгөрсөн 4-р сард БНХАУ-ын Ханжоу хотод зохион байгуулагдаж, энэ үеэр ҮСХ-ны дарга Б.Батдаваа “Статистик хэрэглээ болон хамтын ажиллагаа: Парламент ба Үндэсний Статистикийн Хороо” сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн.
Статистик, өгөгдлийн шинэ санаачилгыг дэмжих хүрээнд олон улсын статистикийн байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, “Тогтвортой Хөгжлийн Зорилго”-ыг хэмжих мэдээллийн бэлэн байдлыг нэмэгдүүлэх зорилго бүхий энэхүү дата форумд жил бүр 20 мянга гаруй хүн оролцдог юм.

Эх сурвалж: Үндэсний Статистикийн Хороо
| ҮСХ-ны дарга Б.Батдаваа Статистикийн хамтын ажиллагаа, чадавхыг бэхжүүлэх дээд түвшний ажлын хэсгийн гишүүнээр улиран сонгогдов | ||
| Үзсэн: 1326 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.