Шууд Chart

Улаанбаатар-Дархан чиглэлийн нэмэлт хоёр эгнээ авто замын гүйцэтгэл 57 хувьтай байна

2023-07-18 09:58:12

Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км авто замын Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй II дугаар багц 72 хувь, IV багц 58 хувийн гүйцэтгэлтэй, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй нэмэлт хоёр эгнээ авто замын гүйцэтгэл 57 хувийн гүйцэтгэлтэй байна.

Өнөөдрийн сайдын шуурхай хуралдаанаар авто замын ажлыг эрчимжүүлэх үүргийг ажлын хэсгийн ахлагч, Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар  болон Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт өгөв гэж Зам, Тээврийн Хөгжлийн яамнаас мэдээллээ.


Улаанбаатар-Дархан чиглэлийн нэмэлт хоёр эгнээ авто замын гүйцэтгэл 57 хувьтай байна  
Үзсэн: 1007 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй