Шууд Chart

Голууд үерийн аюултай түвшинг давж, хүчтэй үерлэж байна

2023-07-18 14:55:06

Орхон голын усны түвшин Булган аймгийн Орхон сум орчимд 35 см, Сэлэнгэ аймгийн Орхон сум орчимд 30 см нэмэгдэж, үерийн түвшинг 5 см орчим даван үерлэж байна. Хэнтий нуруунаас усжих Туул гол /Алтанбулаг сум/, Хараа (Дархан хот/, Ерөө /Ерөө сум/ Хэрлэн гол /Мөнгөнморьт, Багануур Өндөрхаан сум орчимд/, Онон гол /Дадал сум орчимд/, Хан нурууны арын Орхон гол /Өлзийт сум/, Сэлэнгэ мөрөн /Сүхбаатар хот/, Зэгстэй гол /Өлзийт сум/, Онги гол /Сайхан-Овоо/, Халх /Ялалт баг/ орчимд үерийн түвшинг тус тус 10-65 см давсан байдалтай байна.

Харин Хангай нуруунаас усжих Орхон гол /Сайхан сум болон Сүхбаатар хот орчимд/, Онги гол /Сайхан-Овоо сум/, Хэнтий нуруунаас эхтэй Туул гол /Лүн сум/, Ерөө гол /Дулаанхаан сум/ Хэрлэн гол /Өндөрхаан сум/ , Их Хянганы нуруунаас эхтэй Халх гол /Ялалт баг/ орчимд үерийн аюултай түвшинг 5-35 см даван тус  тус хүчтэй үерлэж байна.

Цаашид: Долоодугаар сарын 19-нд  Орхон гол Сэлэнгэ аймгийн Орхон сум орчимд усны түвшин 35 см, Хэрлэн Чойбалсан хот орчимд 30 см тус тус нэмэгдэх хандлагатай байна.

Иймд дээр дурьдсан гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж буй ард иргэд, аж ахуйн нэгж байгууллага, аялаж, амарч, зугаалж яваа иргэдийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байж, голын эрэг татам дагуу бууж суурьшихгүй, баталгаатай гүүр гарамаар зорчихыг онцгойлон анхааруулж байна хэмээн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Голууд үерийн аюултай түвшинг давж, хүчтэй үерлэж байна  
Үзсэн: 442 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй