
Салбарын ерөнхий байцаагчийн баталсан 01/22 дугаартай удирдамжийн хүрээнд Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдэд төлөвлөгөөт хяналт шалгалт хийлээ.
Хяналт шалгалтаар 01.1.4 кодтой “Үйлдвэр үйлчилгээ, үйл ажиллагаанаас байгаль орчинд нөлөөлөх байдлыг шалгах” хяналтын хуудсаар 11 объектын эрсдэлийн түвшнийг үнэлэхэд 4 буюу 36 хувь нь их, 6 буюу 54 хувь нь дунд, 1 буюу 10 хувь нь бага эрсдэлтэй үнэлэгдэж, эрсдэлийн түвшин дунджаар 46.6 хувийн дунд эрсдэлтэй байна.
Хяналт шалгалтад хамрагдсан байгууллагуудад шүүрлийн усыг шавхан зайлуулах зөвшөөрөлгүй, ус ашиглах дүгнэлгүй, ус ашиглах зөвшөөрөл, дүгнэлтийн хугацаа дуусгавар болсон тайлан мэдээгээ хүргүүлж гэрээ дүгнүүлээгүй, тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөгүй, өмнөх жилийн тайланг эрх бүхий байгууллагаар хянуулаагүй, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгээр тавигдсан нөхцөл шаардлагыг биелүүлээгүй, орчны хяналт шинжилгээний хөтөлбөрт тусгагдсан шинжилгээг бүрэн хийдэггүй, хаягдал ус хаях, зайлуулах зөвшөөрөлгүй, аюултай хог хаягдлыг эрх бүхий байгууллагад шилжүүлээгүй, хадгалалтын үеийн аюулгүй байдлыг хангаагүй зөрчлүүд илэрлээ.
Мөн дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах журмыг өөрийн үйл ажиллагааны онцлогт тохируулан боловсруулаагүй, дотоод хяналтын ажилтан томилсон тушаал шийдвэр байхгүй байгаа нь Засгийн газрын 2011 оны 311 тогтоолоор баталсан “Аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журам”-ын хэрэгжилтийг зөрчиж байна.
Хяналт шалгалтаар тогтоогдсон нөхцөлд байдалд үндэслэн 3 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг хэсэгчлэн, 1 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг бүхэлд нь зогсоолоо.
Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгээр тавигдсан нөхцөл шаардлагыг биелүүлээгүй 4 аж ахуйн нэгжид 12000.0 мянган төгрөгийн, ус ашиглах зөвшөөрөл, дүгнэлтийн хугацаа дуусгавар болсон тайлан мэдээгээ хүргүүлж гэрээ дүгнүүлээгүй 2 аж ахуйн нэгжид 10000.0 мянган төгрөгийн торгох шийтгэл оногдуулж, зөрчлийн үр дагавар арилгуулахыг даалгасан. Нийт 6 аж ахуйн нэгжид хялбаршуулсан журмаар нийт 22000.0 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч ажилласан байна.
Зөрчил бүхий 9 аж ахуйн нэгжид 90 заалттай 9 албан шаардлага, 4 аж ахуйн нэгжид мэдэгдэл хүргүүлж, 4 аж ахуйн нэгжийн хаягдлын сан, шүүрлийн ус, хөрсөн орчноос дээж авч лабораторид хүргүүлээд байна.
Эх сурвалж: БОАЖЯ
Хяналт шалгалтаар нэг аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг бүхэлд нь зогсоолоо | ||
Үзсэн: 765 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.