Шууд Chart

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замаар 23,1 мянган тн шатахуун тээвэрлэлээ

2023-07-19 12:32:07

“Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замаар энэ  оны байдлаар 23,1 мян.тн шатахуун тээвэрлээд байна.  “Монголын төмөр зам” ТӨХК, “Монголын газрын тосны бүтээгдэхүүн импортлогчдын мэргэжлийн холбоо” хооронд 2023 оны хоёрдугаар сард байгуулсан санамж бичгийн хүрээнд ийнхүү орон нутагт шатахуун хүргэх тээвэрлэлт амжилттай үргэлжилж байгаа.

Төмөр замаар шатахуун тээвэрлэснээр стратегийн томоохон орд газруудад үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллага, бүс нутгийг хямд өртөг бүхий шатахуунаар хангаж, төмөр замын тээврийн тасралтгүй найдвартай байдлыг ханган шатахуун тээвэрлэхтэй холбоотой хөрсний бохирдлыг багасгах, байгаль орчинд үүсэж болох сөрөг нөлөөллийг бууруулах, авто замын эвдрэл үүсгэхгүй байх юм гэж "Монголын төмөр зам” ТӨХК-иас мэдээллээ.


Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замаар 23,1 мянган тн шатахуун тээвэрлэлээ  
Үзсэн: 655 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй