Зам, тээврийн хөгжлийн яамнаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хангаж, галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах хүрээнд холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна.
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 233.6 км төмөр зам дагуу таван байршилд нийт 17 км зам элсэнд дарагдаад байсныг нийт албан хаагчдыг хамруулж их цэвэрлэгээг таван удаа зохион байгуулж элс даралтыг бүрэн арилгаад байна.
“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Будбаяр замчидтай уулзах үеэрээ элс даралтаас сэргийлэх, хамгаалах талаар зохих арга хэмжээг авах, ажилтнуудын ажлыг хөнгөвчлөх, бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор элс цэвэрлэх тоног төхөөрөмжөөр хангах асуудлыг судалж танилцуулахыг үүрэг болголоо.


Эх сурвалж: Тавантолгой төмөр зам ХХК
| Төмөр замын элсэнд дарагдсан хэсгийг бүрэн цэвэрлэж дуусгажээ | ||
| Үзсэн: 991 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.