Шууд Chart

“Хараа” голын гүүр нурснаас хойш 2664 иргэнийг завиар зөөвөрлөжээ

2023-07-19 17:17:43

Үргэлжлэн орсон борооны улмаас Хараа гол үерлэж, Сэлэнгэ аймгийн Зүүнхараа сумын нутагт орших “Хараа” голын гүүрний найман тулгуур баганын нэгдүгээр тулгуур нурсан.
 
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид энэ сарын 8-наас эхлэн иргэдийг завиар зөөвөрлөх ажлыг зохион байгуулж байна.
 
Энэ хугацаанд нийт 2664 иргэнийг завиар зөөвөрлөж, Хараа голын гүүрний урд хэсэгт иргэдийн аюулгүй байдлыг хангах үүргийг гүйцэтгэж байна.
 
 
 
Эх сурвалж: ОБЕГ

“Хараа” голын гүүр нурснаас хойш 2664 иргэнийг завиар зөөвөрлөжээ  
Үзсэн: 793 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй