Шууд Chart

Зуслангийн бүс, орон нутагт амралт, аялал зугаалгаар явахдаа могойд хатгуулахаас сэргийлнэ үү

2023-07-20 09:57:20

Богдхан уулын дархан цаазат газар болон Нийслэлийн суурьшлын бүсэд бамбай хоншоорт могой ихээр үзэгдэх болсон тул иргэдэд сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Бамбай хоншоорт могой нь ихэвчлэн хад асгатай газраар амьдардаг, 70 орчим см урттай, ерөнхий зүс хул шарга юм уу хар хүрэн өнгөтэй, өнгө нь маш хувирамтгай байдаг.

Нуруу ба сүүлний дагуу хөндлөн цагаан судалтай, биеийн хоёр хажуугаар тууш эгнэсэн цайвар бараан толботой, хүүхэн хараа нь босоо байна.

Мөн нүд хамрын хооронд гүнзгий хонхортой тул зэрвэс ажиглахад хамрын 4 сүвтэй мэт байдгаараа бусад могойноос хялбар ялгагдана.

Бамбай хоншоорт могойд хатгуулсан тохиолдолд нэн яаралтай ойр байрлах эмнэлгээс анхан шатны тусламж авах шаардлагатайг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна.

Нийслэлийн суурьшлын бүсэд могой харсан иргэд Нийслэлийн Байгаль, орчны газрын 11-323780, ажлын бус цагаар Улаанбаатар хотын Шуурхай Удирдлага Зохицуулалтын төвийн 11-310005 дугаарын утсаар дуудлага өгөөрэй.


Зуслангийн бүс, орон нутагт амралт, аялал зугаалгаар явахдаа могойд хатгуулахаас сэргийлнэ үү   
Үзсэн: 852 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
отгон [127.0.0.xxx] 2023-07-20 23:02
гэр бүлдээ сайн тайлбарлан ойлгуулаарай

Бидэнтэй нэгдээрэй