Нийслэл хотод гадна зар сурталчилгаа байрлуулахдаа Монгол хэлний Үндэсний бодлогын зөвлөлөөс гаргасан хаяг, хаягийн байгууламжийн MNS 52835:2022 стандартыг хэвшүүлнэ.
Гадна зар сурталчилгааны самбар, хаягийн байгууламж нь хотын гудамж, барилга байшингийн өнгө төрхтэй уялдсан, хяналтын камер, гэрлэн дохио, авто замын тэмдгийн үзэгдэх орчныг халхлахгүй, засвар үйлчилгээг тогтмол хийж, бүрэн бүтэн байх ёстой.
Стандартын шаардлага хангахгүй болон зөвшөөрөлгүй байрлуулсан хаягийг цэгцлэх, буулгах ажлыг тогтмол зохион байгуулж байна гэж Улаанбаатар хотын Ерөнхий менежер М.Баяраа мэдээллээ.

| Монгол хэлний Үндэсний бодлогын зөвлөлөөс гаргасан хаяг, хаягийн байгууламжийн стандартыг хэвшүүлнэ | ||
| Үзсэн: 570 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.