Шууд Chart

Эд хөрөнгөө хамгаалж малаа төмөр замын аюултай бүсээс холуур бэлчээж байхыг зөвлөж байна

2023-07-21 12:22:01

Энэ 07 дугаар сарын 08-ны өдөр Орхон аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт байрлах төмөр замын 156 дугаар километрийн 5-6 дугаар зуутад 11 тооны ямаа төмөр замын хориг хашаанд орж галт тэргэнд дайрагдан галт тэргийг саатуулсан байна.
 
Галт тэрэг нь олон тооны жинтэй ачаа тээвэрлэж яваа энэ том хөдлөх механизм нь тээврийн хэрэгсэл шиг тэр дороо зогсох буюу эгнээ байраа өөрчлөх боломжгүй, яаралтай тормоз хийлээ гэхэд 800-1000 метр газрыг туулж байж зогсдог иймд малчид та бүхэн өөрийн эд хөрөнгөө хамгаалж малаа төмөр замын аюултай бүсээс холуур бэлчээх, малаа хариулгагүй орхихгүй байхыг анхааруулж байна.
 
Эх сурвалж: Төмөр замын цагдаагийн газар

 


Эд хөрөнгөө хамгаалж малаа төмөр замын аюултай бүсээс холуур бэлчээж байхыг зөвлөж байна  
Үзсэн: 2038 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй