
Оросын батлан хамгаалахын сайд Хятадын талтай хамтарч Зүүн тэнгист далайн сургуулилалт эхлүүлсэн гэдгээ мэдэгджээ. Дөрвөн өдөр үргэлжлэх энэхүү сургуулилалт пүрэв гарагт эхэлсэн бөгөөд Ням гараг хүртэл үргэлжилнэ. Энэхүү сургуулилалт Ази-Номхон далайн бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хангахын тулд энэ бүс нутгийн хоёр том орны зүгээс хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөр гэж Оросын зүгээс тайлбарласан байна.
Тус ажиллагаанд нийт 30 агаарын зэвсэгт хүчин, бөмбөгдөгч, шумбагч эсэргүүцэгч гэсэн хэсгүүд оролцож байна. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд байлдааны зориулалттай сургуулилалтын баазыг Зүүн Тэнгист байрлуулан, хамтарсан цэргийн сургуулилалт хийх зорилготой юм байна. Тэгвэл бусад орны мэргэжилтнүүд уг хөтөлбөрийг Ази-Номхон далайн бүс нутагт АНУ болон Японыг тогтмол ажиглаж байх зорилготой гэж үзсэн байна. Өнгөрсөн сард Орос, Хятад хоёр улс мөн Зүүн тэнгист хамтарсан агаарын хүчний сургуулилалт хийсэн. Энэ нь тус хоёр улсын 2019 оноос хойш хамтарч хийж буй 6 дахь сургуулилалт байсан юм.
Зүүн тэнгист ОХУ, БНХАУ-ын хамтарсан сургуулилалт эхэллээ | ||
Үзсэн: 809 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.