2023 оны 08 дугаар сарын 16-наас 23-ны өдрүүдэд нийслэл хотноо “Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадам зохион байгуулагдана.
Тус наадамд оролцохоор спортын 11 төрлийн 849 тамирчин, дасгалжуулагч, шүүгч, техникийн ажилтан болон холбогдох албаныхан зэрэг нийт 920 орчим зочид төлөөлөгч Улаанбаатар хотод хүрэлцэн ирэх юм.
Спортын олон төрөлт тэмцээний хүрээнд Гэмтэл согог судлалын үндэсний төв болон төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд хамтран ажиллахаар болсон байна.
Зүүн Азийн залуучуудын наадам нь Олон улсын олимпын хороо, Азийн олимпын зөвлөлийн албан ёсны наадамд тооцогддог, бүс нутгийн хэмжээний томоохон наадам бөгөөд Олимпизмын үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, шинэ залуу үеийн тамирчдыг нээн илрүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой билээ.
Дашрамд дурдахад, Тайвань улсын Тайчун хотноо 2017 онд зохион байгуулагдсан Зүүн Азийн олимпийн хорооны хурлаар Монгол Улс “Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадмыг зохион байгуулах эрхийг албан ёсоор авчээ.
Эх сурвалж: Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв
| “Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадамд ГССҮТ хамтарч ажиллана | ||
| Үзсэн: 483 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.