Шууд Chart

Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо үүсгэн байгуулах бүх нийтийн хурал боллоо

2023-07-22 11:03:43

БОАЖЯ-аас Аялал жуулчлалын тухай хууль мөрдөгдөж эхэлсэнтэй уялдуулан тус хуулийн 26.1-д заасан нийтийн эрх зүйн хуулийн этгээдийг үүсгэн байгуулах хурлыг/2023.07.21/ Улаанбаатар хотноо зохион байгууллаа.
 
Засгийн газрын гишүүний баталсан журмын дагуу “Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо”-г үүсгэн байгуулах хуралд салбарын тур оператор, тур агент болон аялал жуулчлалын үйлчилгээний байгууллагуудын төлөөллүүд оролцож, нийтийн эрх зүйн хуулийн этгээдийн дүрмээ хэлэлцэн баталлаа.
 
Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны дүрэмд туссан холбооны бүтцийг тодорхойлж, удирдах зөвлөлийн 15 гишүүд, хяналтын зөвлөлийн 9 гишүүд болон ерөнхийлөгч сонгох үйл ажиллагааг зохион байгуулсан юм.
 
Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлсэн “Таван богд групп”-ийн ерөнхийлөгч Ц.Баатарсайхан хуралд оролцогчдын олонхын саналаар “Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо”-ны Ерөнхийлөгчөөр ажиллахаар сонгогдлоо.
 
Өнөөдрийн хурал нь аялал жуулчлалын салбарт шинэ хуудсыг нээж буй түүхэн үйл явдлын эхлэл болж, нэг бодол, нэг зорилготойгоор салбарын хөгжлийг ахиулах нэгдэл бий болж байгаагаараа давуу талтай гэдгийг салбарынхан онцолж байв.
 
Эх сурвалж: БОАЖЯ

Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо үүсгэн байгуулах бүх нийтийн хурал боллоо  
Үзсэн: 825 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй