Шууд Chart

Долоодугаар сарын 24-нөөс эхлэн дараах байршлуудад халуун ус хязгаарлана

2023-07-22 12:01:43

Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-иас Улаанбаатар хотын дулааны төв шугамын 2023 оны зуны засварын ажлаа тавдугаар сарын 15-наас хийж эхэлсэн.

Даваа гарагаас буюу долоодугаар сарын 24-нөөс эхлэн дараах байршлуудад дулааны шугамын засвар хийгдэнэ. Дулааны шугам засварын ажлыг 12 хоногийн хугацаанд хийхээр төлөвлөөд буй юм байна.

-Говь ХК,

-Натур агро ХХК,

-Вокзал, Богд ар хороолол, Төмөр замын удирдах газрын орчим,

-2, 3, 4, 6-р бичил хороолол,

-Төв Гандан хийд, Эх нялхас, МҮОНРТ орчмын хэрэглэгчид,

-Кекүшюзан, UB палас, БГД-ийн цагдаа, Төмөр замын коллеж орчмын хэрэглэгчийн халуун усыг хязгаарлаж, засвар хийх юм байна.


Долоодугаар сарын 24-нөөс эхлэн дараах байршлуудад халуун ус хязгаарлана  
Үзсэн: 10000 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-07-24 20:53
Нисэхийн зарим байрууд 2 сар халуун усгүй байна.наад хязгаарлалтанлаа оруулаад тэр хоолойг нь солиод өгөөрэйдээ.10 аад жилийн насжилттай хоолойгоор хийчээд одоо хэдэн байгууллагууд хоорондоо би чи хий гээд байгаа болтой юмаа даа
Зочин [127.0.0.xxx] 2023-07-23 17:07
энэ ус тасалдаг ажлаа тайлбарлаж өгнө үү, шаардлагатай үед аргагүй бүр жил бүр шүү бүр миний мэдэхийн 35 жил ойлгох ухаан хайрла энэ тэнэгүүдийг
Зочин [127.0.0.xxx] 2023-07-22 14:55
Тэр бгд д усгүй халуун усгүй сар болж бна юун 12 хоног
Зоригт [127.0.0.xxx] 2023-07-22 13:17
Жилийн жилд л нэг ингэж халуун ус хязгаарлах юм аа хэцүү юм бэ. Хэддүгээр зуунд амьдраад байгаа юм бэ......
Зочин [127.0.0.xxx] 2023-07-22 12:18
Зуны халуунд бүтэн 2 сар халуун ус өгөхгүй арай л дэндүү юмаа

Бидэнтэй нэгдээрэй