Шууд Chart

Улаанбаатар-Налайх чиглэлд түр хугацаанд зорчихгүй байхыг анхааруулж байна

2023-07-23 21:30:30

Налайх дүүргийн 1-р хороо Тэрэлжийн гүүр Боса дэлгүүрийн орчим үерт автан, авто замд чулуу, элс, шороо урсан орсноор замын хөдөлгөөний аюулгүй байдал алдагдах нөхцөл үүссэн байна.

Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн 10, дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 9, Налайх АЗЗА 2 нийт 21 алба хаагч 6 тээврийн хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.

Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарласан тул иргэд та бүхэн энэ чиглэлд түр хугацаанд зорчихгүй байхыг анхааруулж байна.

Эх сурвалж: Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэс


Улаанбаатар-Налайх чиглэлд түр хугацаанд зорчихгүй байхыг анхааруулж байна  
Үзсэн: 1030 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-07-23 22:54
Яг ийм ус орж ирдэг хэсгүүдэд зам доогуур суваг гаргах ёстой байхаа. Зам дээрх шороо чулууг нарийн цэвэрлэж даралттай усаар угаачвал чулуунууд нь зам эвдэхгүй. Энийг холбогдох газарт нь дамжуулж өгвөл сайн байнаа mnb.

Бидэнтэй нэгдээрэй