Шууд Chart

Үерийн усаар түрэгдэж орж ирсэн хайрга, шороог цэвэрлэж, замыг чөлөөлөхөөр ажиллаж байна

2023-07-24 10:44:58

Гудамж, зам цэвэрлэгээг өнөө өглөө 05:00 цагаас эхэлжээ. Тодруулбал, Зайсангийн гудамж, Дарь-эхийн зам, Дамбадаржаа, Монель, Их засаг 1000 оюутны байр орчим, Баянхошууны зам, Өргөө кино театрийн арын уулзвар, Эх нялхасын уулзвар, Ард Аюушийн өргөн чөлөө, Энхтайваны гүүрийн баруун зүүн тал, Гандигийн гудамж, Нүхт, Өлзийт, Чингүнжав, Энхтайваны өргөн чөлөөний замуудад үерийн усаар түрэгдэж орж ирсэн хайрга шороог цэвэрлэж, замыг чөлөөлөх ажлыг хийж байна.

Ялангуяа гэр хорооллын гудамж шороон замтай нийлдэг хэсгүүдэд шороо илүү их урсаж орж ирж байгаа тул хүн хүч, машин техникийг нэмж гаргалаа.


Үерийн усаар түрэгдэж орж ирсэн хайрга, шороог цэвэрлэж, замыг чөлөөлөхөөр ажиллаж байна   
Үзсэн: 414 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй