Орчны бохирдлыг бууруулах ажлын хүрээнд Булган аймгийн байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгийг нөхөн сэргээх арга хэмжээний зардлын хөрөнгөөр 20 ширхэг био жорлон худалдан авч, аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ Булган сумын Тохижилт үйлчилгээний ангид хүлээлгэн өглөө.
Эдгээр био жорлонг баяр наадам, аймгийн хэмжээнд зохион байгуулагдах эвент болон бусад арга хэмжээний үеэр ашиглах бөгөөд энэ нь орчны бохирдлыг багасгахад нэн чухал ач холбогдолтой гэж Булган аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.



| Булган аймаг аялал жуулчлалын эвент болон бусад арга хэмжээнд био жорлон ашиглана | ||
| Үзсэн: 630 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.