Шууд Chart

Усанд боогдсон иргэдийг аюулгүй газарт хүргэлээ

2023-07-24 13:38:49

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид Тэрэлж орчмын амралтын газруудын усанд боогдсон иргэд, автомашиныг аюулгүй газарт хүргэлээ. 
 
Тодруулбал, 2023 оны долоодугаар сарын 24-ний өдрийн 13 цагийн байдлаар Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Горхи тэрэлж амралтын газрын урд гарам, Байтаг богд амралтын газрын орчим, Мойлтын тохой орчим үүссэн үер, усны нөхцөл байдалд алба хаагчид шуурхай үүрэг гүйцэтгэн, усанд боогдсон 98 иргэнийг зөөвөрлөн аюулгүй газарт хүргэлээ. 
 
Өнөө, маргаашдаа Тэрэлж орчим түр зуурын усархаг аадар бороо орохыг мэргэжлийн байгууллагаас мэдээлж байна.
 
Иймд иргэд үер, усны аюулаас сэрэмжлэн Тэрэлж орчим амралт, аялал зугаалгаар зорчихгүй байхыг анхааруулж байна. 
 
 
Эх сурвалж: НОБГ

Усанд боогдсон иргэдийг аюулгүй газарт хүргэлээ   
Үзсэн: 1736 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй