Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид өнгөрсөн шөнө дүүргийн 29-р хороо Гар утас худалдааны төвийн В1 давхар, 13-р хороо Эрүүл мэндийн төв В1 давхар, 29-р хороо Москва аппартментийн 134/2 байр В1 давхар, 12-р хороо Намир худалдааны төвийн хойно дулааны дэд цахилгаан станц, 12-р хороо 21-р байрны В1 давхар, 15-р хороо Хатанбаатар Эмнэлгийн баруун талын гадна хэсэг, 16-р хороо 25, 26, 27-р байрны гадна талбай тус тус үерийн усанд автсан байсныг усыг соруулж аюулгүй болгосон.
Өнөөдөр 13:30 цагийн байдлаар Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид 33-р хороо Тахилтын 22-ын товчооны зам дагуух нүхэн гарцын усыг соруулж, авто замын зорчих хэсгийг аюулгүй болгохоор ажиллаж байна.


Эх сурвалж: НОБГ
| Нүхэн гарцын зорчих хэсгийг аюулгүй болгохоор ажиллаж байна | ||
| Үзсэн: 887 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.