Шууд Chart

Саудын Араб улсад Украины нөхцөл байдлыг хэлэлцэнэ

2023-07-31 15:30:13

Долоогийн бүлгийн орнууд болон хөгжиж буй томоохон орнуудын засгийн газрын өндөр дээд албан тушаалтнууд Украины асуудлаар хэлэлцэх гэж байна. Японы Эн Эйч Кей агентлагийн мэдээлж байгаагаар, энэ уулзалт Саудын Араб улсын баруун бүсэд орших Жидда хотноо энэ амралтын өдрүүдээр болох юм байна.

Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар, энэ удаагийн уулзалтаар Орос Украины дайн, хар тэнгисийн үр тарианы санаачилгаас ОХУ гарсантай холбогдуулан хэлэлцэхээр төлөвлөжээ. Уг уулзалтад, долоогийн бүлгийн орнуудаас гадна Энэтхэг, Бразил, Турк зэрэг хөгжиж буй орнуудын аюулгүй байдлын өндөр албан тушаалтнууд оролцох төлөвтэй байна. Мөн энэ уулзалтад Украин улсын талаас ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Андрей Ермак оролцож, сүүлийн үеийн нөхцөл байдалтай холбоотой мэдээллийг өгөх юм байна. Өнгөрсөн 6-р сард Дани улсад долоогийн бүлгийн орнуудын аюулгүй байдлын өндөр дээд албан тушаалтнууд Украины асуудлыг хэлэлцсэн.

Жидда хотноо болох энэ уулзалт бол ерөнхийдөө Дани улсад болсон хэлэлцээний үргэлжлэл, хоёр дахь уулзалт юм гэж Туркийн хэвлэлд мэдээлжээ.

Ирэх 9-р сард НҮБ-ын ерөнхий ассамблейн чуулган болно. Энэ үеэр, Украины асуудлыг хэлэлцэх, аюулгүй байдлын бага хурлыг зохион байгуулж, дэлхийн удирдагчдын анхаарлын төвд авчрах зорилготой уулзалтуудыг долоогийн бүлэг хийж байна гэж зарим хэвлэлд мэдээлж байна. Олон улсын шинжээчдийн үзэж байгаагаар, долоогийн бүлгийн орнууд дэлхийн өмнөд хэсэгт орших хөгжиж буй орнууд тухайлбал Турк Энэтхэг улстай нягт харилцаагаа хадгалах замаар Оросын эсрэг хориг арга хэмжээ авах, Украин улсад дэмжлэг үзүүлэхэд хүчин чармайлт гаргаж байна гэж харж байна. Энэ сарын 11-нд Литва улсад болсон Умард Атлантын гэрээний байгууллагын дээд хэмжээний уулзалтаар Украины аюулгүй байдлыг хангах урт хугацааны амлалтыг НАТО өгсөн. Гэвч, зарим орнуудын хувьд тухайлбал Анкара Москватай харилцах харилцаагаа хадгалах тал дээр анхаарч байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Саудын Араб улсад Украины нөхцөл байдлыг хэлэлцэнэ  
Үзсэн: 775 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
мн [127.0.0.xxx] 2023-08-07 11:13
Орос улсгүйгээр энэ асуудлыг мянга хэлэлцээд ямар үр гарах вэ дээ. Худлаа хориг тавилаа гэсэн хоосон сүржин мэдэгдэл л хийх байх

Бидэнтэй нэгдээрэй