Шууд Chart

Могойд хатгуулсан хүүхдийн тоо их байна

2014-08-05 13:44:17

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн мэдээлснээр энэ зун могойд хатгуулсан бага насны хүүхдийн тоо харьцангуй их байна.   Яаралтай тусламж үзүүлсэн 10 хүүхдийн   ихэнх нь   хөдөө орон нутгаас ирсэн, цаг хугацаа алдсан байдалтай байсан гэж тус төвийн эмч нар ярилаа. Өнөөдрийн байдлаар Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Хүүхдийн тасагт 2-3 орчим насны могойд хатгуулсан хоёр хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагийн нэг хүүхэд нь орон нутгаас ирсэн бөгөөд гурав хоногийн дараа эмнэлэгт оройтож мэдэгдсэн тул биеийн байдал хүндхэн байна. 

Түүнчлэн Нийслэлийн   ногоон бүс орчимд могойд хатгуулсан хэд хэдэн тохиолдол гарснаас Хандгайт, Гачуурт, Тэрэлж орчимд аялал зугаалгаар явж байхдаа болгоомжгүй байдлаасаа болж хүүхдээ могойд хатгуулсан тохиолдлууд гарчээ. Тиймээс хүүхэдтэйгээ хамт хөдөө орон нутаг болон ногоон бүсэд аялал зугаалгаар явахдаа болгоомжтой байхыг эцэг эхчүүдэд анхааруулж байна.

Энэ талаарх мэдээллийн дэлгэрэнгүйг хүргэж байна.


Могойд хатгуулсан хүүхдийн тоо их байна  
Үзсэн: 2180 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй