Шууд Chart

Иран улсад хэт халуунаас үүдэн лхагва, пүрэв гарагийг бүх нийтийн амралтын өдөр болгожээ

2023-08-03 16:32:46

Иран улсын өмнөд хэсэгт хэт халалт үргэлжилж байна. Урьдчилан таамаглаагүй хэт халуун цаг агаар тохиож байгаа тул тус улсын  засгийн газар онцгой арга хэмжээ авч, энэ долоо хоногийн Лхагва, Пүрэв гарагийг бүх нийтийн амралтын өдөр болгон өнгөрүүлэх шийдвэрийг гаргажээ. Уг шийдвэрийн дагуу энэ 2 өдөрт томоохон үйлчилгээний байгууллагууд ажиллахгүйгээс гадна иргэдийг гэртээ байхыг сануулж байна.

Иран улсын нийслэл Тегран хотод Лхагва гарагт цельсийн 39 градус хүрч халсан бол Ираны баруун өмнөд хэсэгт оршдог Ахваз хотод 51 градус хүрсэн тохиолдол бүртгэгджээ. Энэ халуун нөхцөлд бүх нийтийг амрааж, иргэдийг ийм эрсдэлтэй үед гадуур явуулахгүй байхад анхаарах шаардлагатай гэж засгийн газраас үзсэн байна. Тус хоёр өдөрт ялангуяа өндөр настай болон эмнэлгийн тусламж шаардлагатай иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг сануулж байна.

Мөн гудамж талбайд ил байх тээврийн хэрэгслүүдийг эдгээр өдрүүдэд аль болох ашиглалгүй, хөдөлгүүрийг халааж ачаалуулахгүй байх тал дээр анхаарахыг зөвлөжээ. Ирэх гурван хоногт ч мөн Ираны өмнөд нутгаар цаг агаар 40 градуст хэлбэлзэх төлөвтэй байгаа юм байна. Урьд өмнө нь Ахваз хотод 2022 онд 53 градус хүрч, хамгийн өндөр температур гэж бүртгэгдэж байжээ. Тэгвэл энэ жил хэт халалтаас  шалтгаалан бүх нийтийн амралтын өдрүүдээр төрийн байгууллага, банк, сургууль, худалдаа үйлчилгээний газрууд гээд цөм амарч байгаа юм байна. Харин эмнэлэг, түргэн тусламжийн тасгууд энэ хоёр өдөрт өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана гэдгийг Ираны эрүүл мэндийн яамнаас мэдэгджээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Иран улсад хэт халуунаас үүдэн лхагва, пүрэв гарагийг бүх нийтийн амралтын өдөр болгожээ  
Үзсэн: 1301 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй