Шууд Chart

АТГ: 426 этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав

2023-08-03 16:47:26

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 28-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн нийт 426 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 220 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 206 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Тухайн хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 62 гомдол, мэдээллийг хүлээн авч, шалгаснаас 20 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 14 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав.


АТГ: 426 этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав   
Үзсэн: 712 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-08-04 14:24

Бидэнтэй нэгдээрэй