Шууд Chart

"Мандела Вашингтоны нөхөрлөл"-ийн дээд хэмжээний уулзалт боллоо

2023-08-04 16:26:55

Жил бүр зохион байгуулагддаг Мандела Вашингтоны нөхөрлөлийн дээд хэмжээний уулзалт АНУ-ын нийслэл Вашингтон  ДиСи хотноо долоодугаар сарын 31-ээс наймдугаар сарын 2-ны хооронд зохион байгуулагдлаа.

Энэ дээд хэмжээний уулзалтад АНУ болон Африк тивийн Сахарын бүсийн орнуудын залуу үеийн төлөөлөгчид оролцож, Африк тивийн ардчилал, эдийн засгийн өсөлт, энх тайвны талаар хэлэлцдэг юм.

Тодруулбал, энэхүү уулзалтад АНУ-ын талаас төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен тэргүүтэй албан тушаалтнууд оролцсон байна. Уулзалтын төгсгөлд АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Африк тивийн орнуудад тулгамдаж байгаа хүнсний аюулгүй байдал, улс төр, нийгмийн тогтворгүй байдал, уур амьсгалын өөрчлөлт, өвчин эмгэг зэрэгтэй тэмцэхэд зөвхөн бүсийн орнууд биш, АНУ ч мөн тусламжийн гараа сунгахад бэлэн байна гэдэг байр суурийг илэрхийлжээ.

Мөн бүс нутаг тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхийг тулд харилцан тэгш хамтын ажиллагааны чухлыг онцолж, ялангуяа Африкийн залуу удирдагчдын оролцоо хамгийн чухал гэдгийг ч онцоллоо. Үүний зэрэгцээ АНУ болон Африкийн удирдагчид бүс нутаг, тив дэлхийн асуудал дээр эн тэнцүү түншилж хамтарч ажиллахын чухлыг дурдсан байна. “Мандела Вашингтоны нөхөрлөл” тэтгэлэгт хөтөлбөрт сонгогдсон 700 гаруй залуу удирдагч, 6 долоо хоногийн турш АНУ-ын их дээд сургуулиудад академик боловсролын сургалтад хамрагдсан аж.

2030 он гэхэд манай гараг дээрх таван хүн тутмын нэг нь залуу Африк хүн болно гэсэн судалгаа байдаг. Энэхүү дээд хэмжээний уулзалтын зорилго нь АНУ-ын байгууллагуудын нөлөөг Африк тивд тэлэх юм байна. Тийм ч учраас уулзалтад АНУ-ын засгийн газрын агентлагуудаас гадна Африк тивд үйл ажиллагаагаа явуулах сонирхолтой бизнесийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөгчид ч оролцжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

"Мандела Вашингтоны нөхөрлөл"-ийн дээд хэмжээний уулзалт боллоо   
Үзсэн: 713 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй