
Нийслэлд орсон аадар борооны улмаас нийслэлийн Онцгой байдлын газарт 21:00 цагийн байдлаар үер, усны нийт 38 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгдлээ.
Нийслэлийн хэмжээнд орсон түр зуурын борооны улмаас Баянзүрх дүүргийн 21, 27, 28, 29 дүгээр хороо, “Дарь-Эх”, “Монель”, “Шинэ монель”, Цагаан даваа орчим айл, гэр, автомашин үерийн усанд автсан дуудлагыг наймдугаар сарын 05-ны өдрийн 19:48 цагаас эхлэн хүлээн авсан.
Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах анги, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар алба хаагчид ажиллаж байна.
НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР
Нийслэлд үер, усны нийт 38 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгдээд байна | ||
Үзсэн: 300 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.