Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцын Талуудын 17-р бага хурлын хүрээнд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн BIOFIN II төсөл, Ойн газар, Европын Холбоо, Германы засгийн газрын санхүүжилттэй хэрэгжиж буй STREAM+ төсөл, Даян дэлхийн ногоон хөгжлийн институт (GGGI), Тэрбум мод сан хамтран Монголын ойн салбарын шинэлэг санхүүжилт, түншлэлийн боломжуудыг хэлэлцэх арга хэмжээг зохион байгууллаа.
Төр, хувийн хэвшил, олон улсын байгууллага, хөгжлийн түншүүдийн төлөөлөл оролцсон тус хэлэлцүүлгээр ойн салбарын тогтвортой санхүүжилтийг нэмэгдүүлэх, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах, төр-хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх, био эдийн засгийн боломжийг ашиглах, нүүрстөрөгчийн зах зээл болон экосистемийн үйлчилгээний үнэлгээг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлуудыг хөндөн ярилцлаа.
Мөн ойн салбарын санхүүжилтийг зөвхөн буцалтгүй тусламжаас хамааралтай бус, урт хугацаанд өөрөө үнэ цэн бүтээж, хөрөнгө оруулалт татахуйц эдийн засгийн салбар болгон хөгжүүлэх хэрэгцээ шаардлага байгааг онцлов. Түүнчлэн ойн бонд, нүүрстөрөгчийн санхүүжилт зэрэг олон улсын сайн туршлага, Монгол Улсад хэрэгжүүлэх боломжуудын талаар санал солилцлоо.

| Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ | ||
| Үзсэн: 105 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.