Шууд Chart

Хиймэл оюун ухааны туслах багш багшийн ажлын ачааллыг 4–5 цагаар бодитой бууруулж байгааг сургалтад хамрагдсан багш нар онцолж байна

2026-08-24 17:55:02

Хиймэл оюун ухааныг ашиглан багшийн ажлын ачааллыг бууруулах, суралцахуйг дэмжих “Gemini Academy” хөтөлбөрийн үйл ажиллагааг хоёр дахь жилдээ зохион байгууллаа.
 
Боловсролын салбарт хиймэл оюун ухааны ур чадварыг эзэмшүүлэх, багш нарын ажлын ачааллыг бууруулах, суралцахуйн үйл явцыг дэмжих зорилготой “Gemini Academy” хөтөлбөрийн хүрээнд оролцогч багш нарт зориулсан дөрвөн төрлийн өртөөчилсөн воркшоп боллоо.
 
Воркшопын үеэр багш нар хиймэл оюун ухаанд суурилсан хэрэгслүүдийг ашиглан хичээл төлөвлөх, сургалтын хэрэглэгдэхүүн боловсруулах зэрэг өдөр тутмын ажилдаа цаг хугацаа хэмнэх, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх практик ур чадварт суралцсан байна.
 
Түүнчлэн Google компанийн санаачилгаар хэрэгжүүлсэн багш солилцооны хөтөлбөрт хамрагдсан Google Educator Groups (GEG)-ийн манлайлагч багш нар өөрсдийн туршлага, хэрэгжүүлсэн сайн арга барилаа хуваалцлаа.
 
Боловсролын салбарын цахим шилжилтийг гүнзгийрүүлэх, багш нарын тасралтгүй суралцах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор “Google for Education Mongolia” нь Google Classroom платформоор дамжуулан цахим сургалтыг есдүгээр сараас үргэлжлүүлэн зохион байгуулахаар төлөвлөж байна.
 

Хиймэл оюун ухааны туслах багш багшийн ажлын ачааллыг 4–5 цагаар бодитой бууруулж байгааг сургалтад хамрагдсан багш нар онцолж байна  
Үзсэн: 84 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй