
АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа Украин улсад 40 тэрбум америк долларын өртөг бүхий нэмэлт тусламж үзүүлэх төлөвлөгөөгөө Конгресст өргөн барьсан байна. Уг тусламжийн багцад Украин улсад 13 тэрбум америк долларын өртөг бүхий цэргийн тусламж багтаж байна.
Мөн гамшгийн үеийн нөхцөл байдлыг даван туулах хүмүүнлэгийн зэрэг бусад тусламжийн багц энэ санд багтаж байгаа юм байна. Гэхдээ Конгресс дахь 2 намын хууль тогтоогчид Украин улсад өнгөрсөн хугацаанд олгосон тусламжийг хэрхэн зарцуулсан талаарх тайлан тооцоололгүйгээр Киевт дахин дэмжлэг үзүүлэхийг эсэргүүцсэн байр суурийг илэрхийлж байна. Орос-Украины дайн эхлээд нэг жил хагасын хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд АНУ тэргүүтэй олон улс орны үзүүлсэн цэргийн болон хүмүүнлэгийн зээл тусламжийн хэмжээ 60 тэрбум америк долларт хүрчээ. Эдгээр улс орнуудаас хамгийн их тусламж дэмжлэгийг АНУ-аас үзүүлсэн байна. Одоогийн байдлаар Вашингтон Киевт цэргийн тусламж дэмжлэгээс гадна, 20 тэрбум америк долларын тусламж үзүүлжээ. Вашингтоны Киевт үзүүлсэн цэргийн тусламжийн хэмжээ 43 тэрбум америк долларт хүрсэн байна. Үүний зэрэгцээ Европын холбоо 19 тэрбум олон улсын валютын сан 6 тэрбум америк долларын тусламж тус бүр үзүүлсэн байна.
Зөвхөн 2023 он гарснаас хойш Украин улс гадны улс орнуудаас 25 тэрбум америк долларын санхүүгийн тусламж авсан байна. Энэ нь тус улсын төсвийн нийт орлогын 49 орчим хувийг бүрдүүлжээ.
АНУ Украин улсад 40 тэрбум америк долларын нэмэлт тусламж үзүүлэхээр төлөвлөж байна | ||
Үзсэн: 640 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.